top of page

БИДНИЙ ТУХАЙ

Image_20251001151257.jpg

“Эн Ди Ти Кэй” ХХК нь 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр авто зам, замын байгууламж барих, засварлах болон улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн чиглэлээр байгуулагдсан болно. WLB25, WLB30, WLB35, WLB40 зөөврийн асфальтбетон үйлдвэр, LB1000, LB1500, LB2000, LB3000, LB4000 маркын том оврын асфальтбетон үйлдвэр, WDB400, WDB500, WDB600, WDB700 маркын base course үйлдвэр /хайрган болон цементээр бэхжүүлсэн суурь/, Бетон зуурмагийн үйлдвэр, хайрга дайрганы үйлдвэр, эмульсын үйлдвэр (шингэн битум), хүйтэн асфальт зэргийг үйлдвэрлэн худалдаалах үйл ажиллагаа явуулдаг.

Өмнөговь аймгийн Шивээ хүрэнгийн Чин Хуа Мак компанийн 60 км хатуу хучилттай авто замын төсөлд шалгарч асфальт хучилтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн. Налайх дүүрэгт хүйтэн асфальтбетон үйлдвэр, /base course/ буталсан чулуун суурийн үйлдвэр, эмульсын үйлдвэрүүдийг байгуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Автозамын барилгын ажлын хувьд 2015 онд Хонгран Сфеко ХХК-ийн Цэцэрлэгт хороолол төслийн 0.3 км асфальтбетон хучилттай авто замын барилгын ажил, Дорноговь аймгийн Сайншанд хотод 0.5 км асфальтбетон хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэсэн. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр хийгдэж буй CHINA CAMC ENGINEERING CO.,LTD-ын туслан гүйцэтгэгчээр 2015 оны 10 дугаар сарын 15-аас ажиллан 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Үргэлжлүүлээд Замын-Үүд сумын “Эрх Чөлөөний Гудамж”-ны 200 метр авто замыг асфальбетон хучилттай болгон шинэчлэх ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн 2017оны 08 дугаар сарын 3 өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Сайншанд сумын төвийн хатуу хучилттай 7.6 км авто замыг асфальтбетон хучилттай болгон шинэчлэх ажлыг хийж дуусгаад байгаа бөгөөд Сайншанд Салхин парк төслийн 10.9 км авто зам болон тус суманд 2.3 км, 1.2 км авто замуудын шинэчлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах нефтийн үйлдвэрийг Сайншанд хоттой холбох олон түвшний уулзварын авто зам, туннелийн барилгын ажлыг гүйцэтгэсэн. Мөн 2018 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд цементрээр бэхжүүлсэн суурийн хольцын үйлдвэр болон халуун асфальтбетон хольцын үйлдвэр шинээр ашиглалтанд оруулсан болно. Энэхүү халуун асфальтбетон хольцын үйлдвэрээ түшиглэн хүйтэн асфальтбетон хольцын цехийг 2019 оны 7 дугаар сарын 01-ны дотор ашиглалтанд оруулан хүлээлгэн өгсөн.

Манай компани нь аюулгүйн үйлдвэрлэлд анхаарч, чанар болон итгэлцлэлийн үндсэн дээр үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг батлах, байнга тухайн салбарын шилдэг аж ахуй нэгж болох, компанийхаа зах зээлийн өрсөлдөх хүчээ нэмэгдүүлэх зэрэг зорилт тавин ажиллаж байна. Манай компанийн хөрөнгө санхүү, хүний нөөц, машин механизм, техник тоног төхөөрөмж, лабораторийн багаж хэрэгсэл зэрэг шаардлагатай бүхий л нөөц бололцоо бүрэн хангагдсан бөгөөд тендерт шалгарсан тохиолдолд замын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд бид бэлэн байна.

bottom of page